Монгол болон Японы хамтын ажиллагаа

1972 онд хоёр орны хооронд хамтын ажиллагааны харилцаа албан ёсоор тогтсон ч ЗХУ-ын нөлөөлөл хүчтэй байсан тэр үед хоёр орны харилцаа хараахан идэвхитэй байгаагүй билээ. 1990 онд Монгол оронд маань ардчилал эхэлсэнээр улс төр болон эдийн засгийн хувьд чөлөөтэй болж улмаар Япон улсаас Монголд үзүүлэх тусламж туслалцаа нэмэгдэн ирж хоёр орны харилцаа ойртсон түүхтэй.

Монгол сумочид Японы сумо барилдаанд гялалзсан амжилт үзүүлж байгаа нь Япон орныг монголчуудад таниулах, хоёр орны хоорондын нөхөрсөг харилцааг улам зузаатгасан.

2015 онд хоёр улсын хооронд эдийн засгийн түншлэлийн гэрээ байгуулагдаж хоёр улсын хоорондахь гадаад худалдааны болон хөрөнгө оруулалтын нөхцөл сайжран төрөл бүрийн салбарт харилцан ажиллах боломж нээгдээд байна. Монголын үйлдвэрлэлд мал аж ахуй болон уул уурхай голлох байр суурыг эзэлдэг. Мал аж ахуйн дотор ноос ноолууран болон савхин бүтээгдэхүүнүүд нь чанарын өндөр түвшинд үйлдвэрлэгддэг. Уул уурхайн хувьд алт, мөнгө, молибден, нүүрс болон бусад ашигт малмалын олборлолт ихсэж, ашигт малтмалынхаа нөөц баялгаар өөрийн улсын эдийн засгийн өсөлтийг бий болгохыг зорьж байна.

Өнөөдөр Монголд газар доорхи ашигт малтмалаа боловсруулан нэмүү өртөг шингээх аргачлал, технологи хараахан хөгжөөгүй бөгөөд энэ чиглэлээр Япон улсаас суралцан, ажиллах хүчинг бэлдэх, солилцох болон техник технологийн туслалцаа хэрэгтэй байна.

YНДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА

АМАН & БИЧГЭН ОРЧУУЛГА
ХҮНИЙ НӨӨЦ
ГАДААД ХУДАЛДАА

АМАН & БИЧГЭН ОРЧУУЛГА

Монгол, япон, орос болон англи хэлнээс аман болон бичгэн орчуулга хийнэ.

Орчуулгын хөлс орчуулах зүйлийн төрлөөс хамааран өөр байх тул холбогдож асууна уу. 

Емейл: info@mongoliajapan.com

ХҮНИЙ НӨӨЦ

① Япон хэлний болон барилгын инженерчлэлийн тусгай ур чадвараар захиалгат сургалт явуулна. 

Сургалтын хэлбэр онлайн тул дэлхий хаанаас ч оролцох боломжтой.  

Сургалтын талаар доорхи емейл-р холбогдож асууна уу.

② Фүкүока хот дахь Япон хэлний сургуульд элсэн ороход туслана. 

Емейл: info@mongoliajapan.com

ГАДААД ХУДАЛДАА

Манай компани үйл ажиллагаагаа эхлээд Монгол Япон хоёр орны хүмүүст тухайн орны бүтээгдэхүүнээр дамжуулан соёл, ахуй амьдралын хэв маягыг түгээхийг хичээж байна. Бидний үйл ажиллагааг он цагаар авч үзвэл:

2017

Монголын "Тод" оймс компаны ноосон оймснуудыг Amazon Japan, mercury худалдааны сайтуудаар амжилттай борлууж эхлээд 6 жил болж байна. Mercury, rakuma болон өөрийн сайтаар япон даяр борлуулж байнгын хэрэглэгчтэй болсон.

2017

Монголын арьс ширний "МАРИС" брендийн арьсан бүтээгдэхүүнийг Amazon Japan-р борлуулж эхэлсэн. Одоо өөрийн сайтаар зөвхөн борлуулж байна

2018

Монголын ноолууран эдлэлүүдийг Amazon Japan-р борлуулж эхэлсэн. Одоо өөрийн сайтаар борлуулж байна.

2021

Япон улсын Vega компаны эрүүл мэндийн бэлдмэлүүдийн Монгол дахь албан ёсны дестрибьютер болж Монгол Эм Импекс Корпорацын хот болон орон нутгийн аптекуудаар борлуулж байна.

2023

Япон улсын Kimiwa компаны косметикуудыг монгол дахь борлуулагч болсон.

Монголд бүтээгдэхүүн худалдан авахаар бол энд дарна уу.
Японд бүтээгдэхүүн худалдан авахаар бол энд дарна уу.
Shopping Cart